Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын утас руу залгасан зарим иргэн “Холбогдох чадахгүй байна” гэх гомдол санал гаргах нь нэмэгджээ. Энэ нь техникийн шалтгаантай бөгөөд гар утасны загвараас хамаарч буй гэнэ. Хэрэв иргэд ийм асуудалтай тулгарвал тухайн дугаарын өмнө +976 угтвар нэмж залгахыг онцгой байдлын байгууллагаас зөвлөжээ. Түүнчлэн тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулав. Яаралтай тусламжийн дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог юм байна.