МИАТ ТӨХК өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баярын хүрээнд нэмэлтээр нислэг үйлдэж, урамшуулал зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл уг арга хэмжээнд зориулсан хөнгөлөлттэй нислэгийг зөвхөн энэ сарын 1, 2-нд буюу баярын өмнөх болон нээлтийн өдөр, Мөрөн-Улаанбаатар чиглэлд үйлдэхээр болсноо тус компаниас зарлалаа. Ингэснээр зорчигчдод Мөрөнгөөс Улаанбаатар луу нэг талдаа 188 100 төгрөгөөр зорчих боломж олгож байгаа гэнэ. Харин маргаашаас нь үндсэн үнээр буюу нэг талдаа 380 гаруй мянган төгрөгөөр нислэг үйлдэх аж.
МИАТ-ийн мэдээлэл, лавлагааны ажилтан “Мөсний баярын нээлтэд зориулсан хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөр өнөөдөр, маргааш хэрэгжинэ. Одоогоор ихэнх суудлын захиалга баталгаажаад байна” гэлээ.
Бэлтгэсэн Н.Мишээл