Тайваний Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ван Кай-Ю тэргүүтэй төлөөлөгчид Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллгаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар албан уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр Тайваний төлөөлөгчийн газартай хамтран эрдэм шинжилгээний ажилтнуудад богино хугацааны туршлага солилцох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх; хоёр орны шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ярилцлаа. Мөн хамтран хэрэгжүүлсэн төслийг Тайваний холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх; хамтран санхүүжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлыг судалгааны дараагийн үе шатанд шилжүүлж үйлдвэр практик нэвтрүүлэх боломжийг судлах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Улмаар эрдэм шинжилгээний ажилтнуудад богино хугацааны туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хамтран санхүүжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлыг судалгааны дараагийн үе шатанд шилжүүлж үйлдвэр практик нэвтрүүлэх боломжийг хоёр талаас хамтран судлах ажлыг зохион байгуулахаар боллоо.