Англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.
2024-03-07
Архитектур, хот төлөвлөлт, байгалийн шинжлэлийн мэргэжилтэн дутагдаж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус яамны захиалгаар MMCG компанийнхан эл судалгааг хийжээ. Тэд 19 салбарын ажил мэргэжлийн 2035 он хүртэлх эрэлт хэрэгцээг тооцоолон гаргасан байна. MMCG компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн энэ үеэр 2035 он гэхэд ажиллах хүчний оролцооны түвшин ямар байх болон эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг танилцуулав
2024-03-07
Буйр нуур нь нүүдлийн шувуудын өндөглөн зусдаг бүс юм
Монгол улсын хэмжээнд 29 сав газар, 21 сав газрын захиргаа бий. Уншигч та бүхэнд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын мэдээллийг хүргэж байна. Тус сав газрын захиргаанд хамаарагдах уст цэгийн тоо бүртгэлийн мэдээллээс харахад 67 гол, таван рашаан, 261 нуур тойром, 111 булаг, 372 гүн өрмийн худаг, 451 гар худаг, 54 түр зуурын урсацтай гол горхитой.
2024-03-07
Жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлнэ
ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА олон Улсын хөтөлбөр “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалт семинарыг зохион байгууллаа. Тус сургалт семинарыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ҮТХН-ийн зорилтыг ахиулахад жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудын оролцоог бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлэх зорилготой.
2024-03-07
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил 50 хувьтай байна
Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулахтай холбоотойгоор цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, цогц байдлаар шийдвэрлэхээр хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Хоёр хэлхээт эл шугамыг барьснаар Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 болгон нэмэгдүүлэх юм
2024-03-07
Англид ажиллаж байсан эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татлаа
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-ныхан өнгөрсөн шинэ жилээр нэгэндээ халдсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, тус улсын хэвлэлд ч энэ тухай мэдээлэл нийтлэгдэж байв. Тэгвэл эл асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татсан аж
2024-03-07
Оргосон хүмүүжигч цасан доор нуугдаж байжээ
Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай хорих 427 дугаар ангид хүмүүжиж байсан хоёр хоригдол энэ сарын 4-5-нд шилжих шөнө оргож, нэгийг нь удалгүй баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан оргодол Б.Ганчулууныг уржигдар шөнө 02.00 цагийн үед тус дүүргийн нутаг, Хэрлэн голын гүүр орчимд нуугдаж байхад нь олж саатуулжээ. Б.Ганчулуун эрлийнхнээс нуугдан зам дагаж явсаар нэгэн хонхорт орж цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь хууль сахиулагчид баривчилсан байна
2024-03-07