УОК-ын шуурхай штабаас өдөр бүрийнэ 11:00 цагт зудын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 3 089 420 толгой мал хоргоджээ.
Шадар сайд С.Амарсайхан “Зудын хүнд нөхцөлд байгаа айл өрхүүдэд 560 мянган төгрөгийн бэлэн мөнгө, 150 мянган төгрөгийн өвс, тэжээлийг 11 034 өрхөд хүргэх ажил эхэлсэн. Үүнд 20 гаруй донор байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Мөн 12 сумын эрүүл мэндийн төвд 60 гаруй стандартын авто машиныг хувиарлах ажлыг ЭМЯ хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 44 иргэн, 26 аж ахуйн нэгж, 61 төрийн байгууллага, 23 ТББ-аас 3 тэрбум гаруй төгрөг, 805 сая төгрөгийн бараа материалын хандив цуглараад байна. Үүнээс 701 сая төгрөгийн бараа, материалыг хүргээд байна” гэж ярилаа.