Монгол улсын хэмжээнд 29 сав газар, 21 сав газрын захиргаа бий. Уншигч та бүхэнд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын мэдээллийг хүргэж байна. Тус сав газрын захиргаанд хамаарагдах уст цэгийн тоо бүртгэлийн мэдээллээс харахад 67 гол, таван рашаан, 261 нуур тойром, 111 булаг, 372 гүн өрмийн худаг, 451 гар худаг, 54 түр зуурын урсацтай гол горхитой. Буйр нуур нь Монгол орны Дорнод талын нууруудын дотроос талбай, эзэлхүүнээрээ хамгийн том нь бөгөөд физик газарзүй, усны горим, биологийн хувьд өвөрмөц, маш цэнгэг нуур юм.
Нуурын талбай 610км2, урт 40км, өргөн 20км. Тус бүс нь олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай” орчны тухай Рамсарын конвенцид 2004 онд /104 000 га талбай/ бүртгэгдсэн. Мөн усны болон нүүдлийн олон зүйл шувуудын өндөглөн зусдаг болон дайрч өнгөрдөг гол газар нутаг юм. Нийт 236 зүйл шувуу бүртгэгдсэнээс олон улсын хувьд ховор, ховордож байгаа зүйл олон бий. Харин Ганга нуур, түүний орчмын ус намгархаг газрын 3280 га талбай газар нутгийг 2004 онд Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцид бүртгэсэн. Нуурын талбай 2,2 км2, урт 2,1км, өргөн 1,6км.