Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестой уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг Б.Энхбаяр сайд дурдаад Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурах асуудлаар санал солилцов.
Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес цаашид олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлоод тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тодотгов.