Хариуцлагагүй жолооч нар жуулчдыг үргээх вий
Монголчууд өөрсдийнхөө амь, эрүүл мэндийг золиод зогсохгүй, манай орны байгалийн сайхныг үзэж танилцахаар ирсэн гадаадын иргэдэд ч хохирол учруулах болов. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам-нэг соёл” нөлөөллийн аяныг зургадугаар сарын 30-наас наймдугаар сарын 18-ны хооронд орон даяар зохион байгуулж байна.
2023-07-07
УБТЗ-ын "ченж" хийдэг УИХ-ын гишүүнтэй байх уу
“Эрхэм гишүүд, сайд, дарга нарын эрх мэдлийг багасгаж, нийтийн эрх ашиг болон боломжийг хулгайлдаг байдлыг хална” гэж байгаад Үндсэн хууль, Ашиг сонирхлын тухай хуульд өөрчлөлт оруулсан.
“Трансперенси интернейшнл” байгууллагын тодорхойлсноор “Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь төрийн албан хаагч төрийн ашиг сонирхолд болон улсын ашиг сонирхолд үйлчлэхээсээ илүү төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж өөрийн үзэмжээр хувийн ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг ойлгоно” гэсэн.
2023-07-06
Амьдралаа мөрийд тавихад “араатан” болж хувирдаг
Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан тохиолдолд 27 сая хүртэлх төгрөгөөр торгохоос гадна 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ. Ингэж мөрийтэй тоглосон иргэн, олон нийтийн газар болон цахим орчинд зохион байгуулсан, ажиллуулсан газарт хуулийн хатуу арга хэмжээ авсаар атал яагаад энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байна вэ. Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулдаг залилан мэхлэгчдийн арга улам нарийсаад байна уу, эсвэл энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох сонирхол эрх мэдэлтнүүдэд алга уу.
2023-07-06
Д.Мөнх-Эрдэнэд оноосон ялыг өөрчилж, хөнгөрүүллээ
Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээжээ.
2023-07-05
АМГТГ-ынхнаас болж Монгол Улс дахиад арбитрт дуудагдах уу
Тэдгээр хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65.9 хувийг залилах, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын хэрэг эзэлж байна. Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан 12 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн” хэмээсэн юм.
2023-07-05
“Номинхолдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440 сая төгрөг гаргуулж, УИД компанид олгохоор болов
Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан УИД ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгож, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Компанийн тухай хуулийн 84.6, 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч дээрх есөн хүн тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, УИД ХК-д олгохоор болсон байна. Ингэснээр уг компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж буй юм.
2023-07-05
Хорих ангийн хамгаалалттай бүс рүү тарвага агнахаар буутай хүн нэвтэрчээ
Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглочиоод буй. Гэтэл дээрх хоёр хүн уг шийдвэрийг зөрчсөн гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан Зөрчлийн тухай хуулийн 7.6-4 дэх хэсгийн “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд агнахыг завдсан”, мөн хуулийн 5.6-гийн “Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж буй аж.
2023-07-04
Ё.Баатарбилэгт зургаа, Х.Бат-Эрдэнэд гурван жил зургаан сар хорих ял оноох санал прокурор гаргав
НВЦ компаниас хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил хорих санал гаргасан бол тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайханд ижил ял оноох саналаа прокурор илэрхийлсэн. “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт таван жил хорих, дэд захирал Б.Чойжилжалбууд албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь гурав, хахууль авсанд нь дөрөв, мөнгө угаасанд нь нэг, нэмж нэгтгэн төрийн албанд ажиллаж эрхийг найман жил хасаж, найман жил хорих ял оноох саналаа прокурорууд илэрхийлэв.
2023-07-04
“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д танилцуулахдаа “Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна” гэж байв.
2023-07-04
Австрали, Хятадын иргэнийг луйвардсан хэргүүдийг сэргээн шалгахаар боллоо
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч иргэн хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийг УЕПГ-ын прокурорууд нэгтгэн судалж, хянаж дуусжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 342 бүртгэгдсэн аж. Үүний 239-д нь гадаадын хөрөнгө оруулагч хохирсон тухай байгаа юм. Харин 103 нь гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ.
2023-07-03
Нүүрс тээврийн автомашины жолооч бусдын машиныг мөргөснөөс хүн амиа алдав
Орон нутгийн замд осолдож, онхолдсон нэг бус тээврийн хэрэгслийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээд буй. Тухайлбал, “УАЗ-Фургон” загварын автомашин мөргөлдсөн зургийг нийтлэн жуулчид сууж явсан байж болзошгүй хэмээн бичсэн. Уг осол Төв аймгийн Аргалант сумын нутагт болжээ. Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 авто замын 96 дахь км-т энэ сарын 01-ний 12.35 цагт гарсан бөгөөд цагдаагийнхан үзлэг хийхэд “Тоёота вангуард” загварын эмэгтэй жолоочтой автомашин Өмнөговь аймгийн харьяат 61 настай Ш.Т-ийн жолоодож явсан тус аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрөөд мөргөлдөж, “Фургон”-ы жолооч гэмтсэнийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
2023-07-03