Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 27-ны өдөр 14.50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, "Баян хаябуса" ХХК-ний жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэх үед жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцож, улмаар гудамж, талбайд хутга гаргаж танхайрсан байна.
2023 оны долоодугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэжээ.