Цагдаагийн байгууллагад долоодугаар сарын 01-ний өдрийн 11.35 минутад Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байна.
Тодруулга:
1. Ослын улмаас өөр хүн гэмтэж, бэртээгүй байна.
2. УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын 2 иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй байна.
3. Тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
Иргэд Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо: Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ учирч болзошгүй эрсдэлийг сайн тооцоолох, хурд хэтрүүлэхгүй байх Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх Жолоодох эрхгүй этгээд болон эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.