Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн 264 дүгээр точик /аймгийн төвөөс зүүн урд 270 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 45 км/-т “Хараа” голын гүүр нурж гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 06-ны өдрийн 22.49 цагт хүлээн авсана аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д /42 настай, эрэгтэй/-ыг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.