Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний 8 тулгуур баганы 1 дүгээр тулгуур нурсан
2023-07-20

115 000 га талбайн хөнөөлт шавжийг устгалаа

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 185 000 га талбайд ойн хортон шавж устгах ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 115 000-д нь хэрэгжүүлээд байгааг Ойн газраас өчигдөр мэдээллээ. Авиа микробиологийн аргаар буюу агаарын хөлөг ашиглан Төв аймагт 10 000, Хөвсгөлд 21 000, Завханд 15 000, нийслэлийн ногоон бүсэд 9 500, нийт 55 500 га талбайг хөнөөлт шавжийн нөлөөллөөс хамгаалжээ. Харин механик буюу өндөг хусаж арилгах аргаар Булганд 20 000, үүргийн шүршигч багажаар Архангай, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Орхон, Увс, Завхан аймгийн 40 мянган га талбайд устгал хийсэн байна. Агаарын хөлгөөр ойн хортон шавж устгах ажил өдгөө Завханы Баянтэс, Баянхайрхан сумд үргэлжилж байгаа аж. 
2023-07-20

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 210 өрх үерийн усанд автжээ

54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тн орчим усыг соруулж аюулгүй болгосон
2023-07-20

Халхгол сумд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар
2023-07-20

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Өнөө,  маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-20

Сэрэмжлүүлэг: Бамбай хоншоорт могойд хатгуулбал яаралтай эмнэлэгт хандаарай

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-19

Нийслэлд үерийн улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох судалгааг эхлүүллээ

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна.
2023-07-19

Тусгай хамгаалалттай газруудын хогийг цэвэрлэв

БОАЖЯ-наас наадмын амралтын өдрүүдээр аялал жуулчлалын бүс нутгуудад үүссэн хогийг цэвэрлэжээ. Тухайлбал, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагаан давааны зүүн талаас Сайханы саравчин дахь отоглох цэг хүртэлх хэсгийг цэвэрлэж, 17.5 тонн хогийг Налайх дүүрэг дэх хогийн цэгт зөөж хаясан байна. Мөн Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс хэсгээс 28, Улаагчны хар нуурын эрэг орчмоос 18 тонн хогийг түүжээ. Уг ажлыг энэ сарын 15-наас эхэлсэн бөгөөд одоогоор 63.5 тонн хогийг цэвэрлээд байна. Амралт, зугаалгын улирал эхэлж, орон нутагт зорчих хүний тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас иргэдийг хогоо ил задгай хаяхгүй, соёлтой аялахыг уриаллаа. 
2023-07-19

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр энэ сарын сүүл ирэх  сард нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй, нэгэнт үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнүүд үерлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул олон нийтээрээ үерийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргүүллээ.
2023-07-19

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 55 өрх үерийн усанд автжээ

Түр зуурын усархаг бороо орсны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай
2023-07-19

Газар хөдлөлт 28 хувиар өсжээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2354 бүртгэгдсэн байна. Тодруулбал, объектын түймэр 1699 удаа бүртгэгдсэн бол газар хөдлөлт 41 удаа бүртгэгджээ.
2023-07-18

Цаасан дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхээр энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд 11 байршилд тохижилтын ажлыг нь эхлүүлсэн бөгөөд баяр наадмаас өмнө дуусгах тухай нийслэлийн холбогдох албаныхан мэдээлж байлаа. Бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ажлын явц ямар байгааг бид сурвалжиллаа. 
2023-07-18

Тэнүүн гол орчмын 119 372 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ

Өмнө нь Мөнгөнморьт сумаар дамжих урсах Тэнүүн гол орчмын 422 90.71 га газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал уламжилж байсан ч Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжих боломжгүй хэмээх тогтоол гаргаж, БОАЖЯ-нд хүргүүлж байжээ.
2023-07-17

620 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол оронд түгээмэл тархалттай байсан монгол тарвага нь түүхэн тархац нутагтаа ихээхэн ховордож, жил дараалаасан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон
2023-07-17

Туурайн төвөргөөн 24 дүгээр их наадам Хархорин хотноо эхэллээ

Туурайн төвөргөөн олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын 24 дүгээр их наадам хархорин хотноо эхэллээ. Торгоны зам фестивалийг 1999 оноос хойш зохион байгуулж байна.
2023-07-16

Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-15

Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах үүрэг өглөө

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан
2023-07-14

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна

Гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
2023-07-14