Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг долоодугаар сарын 19-ний өдрийн 07.18 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 13.10 цагт цурамд оруулж, 13.30 цагт унтраасан.