БОАЖЯ-наас наадмын амралтын өдрүүдээр аялал жуулчлалын бүс нутгуудад үүссэн хогийг цэвэрлэжээ. Тухайлбал, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагаан давааны зүүн талаас Сайханы саравчин дахь отоглох цэг хүртэлх хэсгийг цэвэрлэж, 17.5 тонн хогийг Налайх дүүрэг дэх хогийн цэгт зөөж хаясан байна. Мөн Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс хэсгээс 28, Улаагчны хар нуурын эрэг орчмоос 18 тонн хогийг түүжээ. Уг ажлыг энэ сарын 15-наас эхэлсэн бөгөөд одоогоор 63.5 тонн хогийг цэвэрлээд байна. Амралт, зугаалгын улирал эхэлж, орон нутагт зорчих хүний тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас иргэдийг хогоо ил задгай хаяхгүй, соёлтой аялахыг уриаллаа.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх