Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2354 бүртгэгдсэн байна. Тодруулбал, объектын түймэр 1699 удаа бүртгэгдсэн бол газар хөдлөлт 41 удаа бүртгэгджээ. Ингэснээр аюулт үзэгдэл, ослын улмаас 109 хүн амь насаа алдсан. Дээрх шалтгаанаар нас барсан иргэдийн статистик 10 хувиар өссөн байна. Мөн 20.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.