Хан Хэнтий нуруунаас эх авах Хэрлэн голын урсац бүрэлдэх эх, томоохон цутгал гол болох Тэнүүн гол орчмын 119,372 га газар нутаг, ой, амьтан, ургамал, усны нөөц газрыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хурлын 10 дугаар тогтоолоор "Орон нутгийн тусгай хамгаалалт"-д авчээ. Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэм, газар нутгийн хил заагийн эргэлтийн цэгийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлэн ажилласан байна.
Өмнө нь Мөнгөнморьт сумаар дамжих урсах Тэнүүн гол орчмын 422 90.71 га газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал уламжилж байсан ч Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжих боломжгүй хэмээх тогтоол гаргаж, БОАЖЯ-нд хүргүүлж байжээ.