Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 185 000 га талбайд ойн хортон шавж устгах ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 115 000-д нь хэрэгжүүлээд байгааг Ойн газраас өчигдөр мэдээллээ. Авиа микробиологийн аргаар буюу агаарын хөлөг ашиглан Төв аймагт 10 000, Хөвсгөлд 21 000, Завханд 15 000, нийслэлийн ногоон бүсэд 9 500, нийт 55 500 га талбайг хөнөөлт шавжийн нөлөөллөөс хамгаалжээ. Харин механик буюу өндөг хусаж арилгах аргаар Булганд 20 000, үүргийн шүршигч багажаар Архангай, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Орхон, Увс, Завхан аймгийн 40 мянган га талбайд устгал хийсэн байна. Агаарын хөлгөөр ойн хортон шавж устгах ажил өдгөө Завханы Баянтэс, Баянхайрхан сумд үргэлжилж байгаа аж.
Бэлтгэсэн: Н.Ган