Зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирсэн 15 тохиолдол бүртгэгджээ
Уржигдар гэхэд Хан-Уул дүүргийн IX хорооны нутагт орших гэр хорооллын нэгэн айлын хашаанд тарвага орж ирснийг экологичид байгальд нь буцаан тавьжээ. Хотын суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн, бэртэж гэмтсэн байгаа тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газрын 7272 0303, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдээлэн, тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг дуудах боломжтой юм байна.
2024-05-30
Аялал жуулчлалын орлого цар тахлын өмнөх түвшний 97 хувьд хүрчээ
Олон улсын аялал жуулчлалын орлого энэ оны эхний улиралд цар тахлын өмнөх түвшний 97 хувьд хүрсэн гэж НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээллээ. 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сард 285 сая гаруй жуулчин олон улсын хэмжээнд аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 хувиар өссөн, коронавирус “мэндлэхээс” өмнөх үе буюу 2019 оны түвшний 82 хувьд хүрсэн үзүүлэлт болжээ. Харин эл салбараас төвлөрүүлсэн орлогын хэмжээ 2019 оны мөн үеийнхээс гуравхан хувийн зөрүүтэй гарсан аж.
2024-05-30
Өнөөдөр 14 градус дулаан байна
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-05-30
Төмөр болон хурдны авто замын хориг хашааны стандартыг батлав
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас БОАЖЯ, ЗТХЯ зэрэг манай төрийн холбогдох байгууллагынхантай хамтран зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хашааны стандарт боловсруулахаар ажиллаж буйгаа өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Тэгвэл талууд MNS 7042:2024 Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа, ерөнхий шаардлага үндэсний стандартыг өнгөрсөн долоо хоногт батлуулснаа байгаль орчны байгууллагууд болон олон нийтэд танилцууллаа.
2024-05-29
Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Төвийн болон зүүн, говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр, нөгөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Түүнчлэн ирэх сарын 1-нд төвийн, 2-нд баруун аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орох нь.
2024-05-29
Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их хуралдай” цогцолборыг “Чингис хаан” музейн харьяанд байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Уг цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газрын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлог юм.
2024-05-28
Нийт дуудлагын 82 хувийг гал түймэр эзэлсэн байна
Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 33 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 82 хувь буюу 64 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн үер болон газар хөдөлсөн тухай дуудлага гурван удаа бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гурван иргэний амийг аварсан бол, аюулт үзэгдэл, ослын улмаас найман хүн нас барсан байна. Гамшиг, ослын дуудлагыг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 21 тохиолдлоор цөөрчээ.
2024-05-28
Цэнгэг усны нүүдэллэдэг загасны төрөл, зүйл 65 хувиар буурчээ
Дэлхийн хэмжээнд судлагдсан, цэнгэг усны нүүдэллэдэг загасны төрөл, зүйл сүүлийн 50 жилийн хугацаанд 65, түгээмэл тархацтайд тооцогддог байсан 80 зүйлийн тоо толгой 80-аас дээш хувиар буурсан гэж “The nature con-servancy” олон улсын байгууллагаас мэдээлэв. 70 гаруй оронд байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага олон улсын судлаачидтай хамтран хийсэн “Цэнгэг усны нүүдэллэдэг загас-Амьд ертөнцийн индекс” судалгааныхаа үр дүнг энэ сарын 25-нд тохиосон Дэлхийн нүүдэллэдэг загасны өдрөөр танилцуулахдаа ийм статистик дурдлаа.
2024-05-28
Төвийн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй байна
Ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх аж. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох нь гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтайг илэрхийлэв.
2024-05-27
Зүүн бүсийг тарьц, суулгацаар хангах мод үржүүлгийн газартай болно
Энэхүү төслийн хүрээнд Монгол орны зүүн бүсэд тарьц, суулгацын нөөц их хэмжээгээр бүрдүүлж, нийлүүлэх мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөсөн юм. Үүний эхлэл болгож төслийн нээлтийн өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, эко клубийн сурагчид үржүүлгийн талбайд 1000 ширхэг нарс тарив. Цаашид тухайн газарт олон төрлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр үржүүлж, үүндээ тулгуурлан доройтсон ойг нөхөн сэргээх, ойн салбарын хүний нөөц бэлтгэх ажлыг хэрэгжүүлэх нь.
2024-05-27
Дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 1000 бургас тарив
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг үйлдвэр нь шинэ өв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэглээнд нийлүүлэх горимоор ажиллах юм
2024-05-24
Цагаан зээрийн асуудлаарх хэлэлцүүлэгт эко клубийн 500 гаруй сурагч оролцжээ
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй экологичид дэлхий дээрх нийт цагаан зээрийн 99 хувь нь (2.1 сая) Монголд нутагладгийг тогтоож, манай улс эл амьтныг хамгаалж, тоо толгойнх нь тогтвортой өсөлтийг хангах чиглэлд илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхааруулсан. Тэгвэл цагаан зээрийн гол тархац нутаг болсон Сүхбаатар аймгийнхан “Хайрлая, хамгаалъя, хамтаръя” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын хэмжээнд ховор, хязгаарлагдмал тархацтай уг амьтны хамгааллын асуудалд орон нутгийн иргэд, судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулав.
2024-05-24
Хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн олон улсын судалгааны төв байгуулахаар болов
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид БНХАУ-ын Ланжоу хотод болсон “Арктикийн хүйтэн мандлын өөрчлөлт ба тогтвортой хөгжил” олон улсын хуралд найман орны эрдэмтэдтэй оролцсон талаараа мэдээлэв. Энэ үеэр “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Хятад, Монгол, Оросын хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төв байгуулах санаачилгад гурван орны эрдэмтэд санал нэгдэж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ
2024-05-24
Өнөөдөр 14 градус дулаан, бороотой
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
2024-05-24