Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 33 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 82 хувь буюу 64 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн үер болон газар хөдөлсөн тухай дуудлага гурван удаа бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гурван иргэний амийг аварсан бол, аюулт үзэгдэл, ослын улмаас найман хүн нас барсан байна. Гамшиг, ослын дуудлагыг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 21 тохиолдлоор цөөрчээ.