ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид БНХАУ-ын Ланжоу хотод болсон “Арктикийн хүйтэн мандлын өөрчлөлт ба тогтвортой хөгжил” олон улсын хуралд найман орны эрдэмтэдтэй оролцсон талаараа мэдээлэв. Энэ үеэр “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Хятад, Монгол, Оросын хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төв байгуулах санаачилгад гурван орны эрдэмтэд санал нэгдэж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг төв нь Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн эко хүрээлэн буй орчин ба нөөцийн хүрээлэнд байрлах бол салбар нь манай улсын Газар зүй,
геоэкологийн, хойд хөршийн Цэвдэг судлалын хүрээлэнд үйл ажиллагаа явуулах гэнэ.
Хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төв нь бүх түвшний судлаач, эрдэмтэнд зориулсан солилцооны хөтөлбөр, “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, экологитой холбоотой хурал, семинар, хээрийн судалгаа
зохион байгуулах, ахисан түвшний залуусыг чадавхжуулах чиглэлээр ажиллах м байна. Ташрамд дурдахад, Баруун хойд бүсийн эко хүрээлэн буй орчин ба нөөцийн хүрээлэнгээс ирэх наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй “Нэг бүс, нэг зам дагуух хүйтэн мандлын ажиглалт, судалгаа” сэдэвт хээрийн сургалтад манай улсаас хоёр судлаач хамруулахаар тохиролцжээ.
Бэлтгэсэн Н.Ган