Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хархорины хогийн цэгийг ландфилын аргаар булшилжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын удирдлагаас “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг Девсофт ХХК-тэй хамтран зохион байгууллаа.
2024-06-24

“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтарч байгаа аж.
2024-06-24

Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-24

Булган аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхлүүлэв

Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн аж. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм байна. Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах хэдий ч хэт олшрох нь моддыг доройтуулах зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй гэнэ.
2024-06-24

Гамшиг, аюулт үзэгдлийн шалтгаанаар 12 хүн нас барав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 17-23-ны хооронд  нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Д
2024-06-24

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороотой

Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст халж, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, 25-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-23

Өнөөдөр нар буцах өдөр

Энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна. 
2024-06-22

Усархаг бороо үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэж, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-22

Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг сорууллаа

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2024-06-21

Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.
2024-06-21

Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айл, өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна.
2024-06-21

Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар аадар орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг,  говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-21

Сэлэнгэ мөрний ус 30-40 см ахиу байна

Зургадугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-50 см бага байна.
2024-06-20

Сэлбэ голын голдирлыг тэлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.
2024-06-20

Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын Шуурхай штабаас ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын хэлтэс, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг зохион байгуулж байна.
2024-06-20

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 31.6 га газрын хур хогийг цэвэрлэжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогны цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.
2024-06-20

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд айлын гэр, хашаа усанд автсан, автомашин урссан гэсэн 12 дуудлагыг уржигдар нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улаанбаатар хотод 21.00 цагийн орчимд орсон аадар борооны улмаас ийнхүү айлуудын гэр, байшин усанд автсан аж. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн ус тогтсон байршлуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг өчигдөр онцгой байдлын алба хаагчид хийжээ. Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадар борооны үеэр онцгой байдлын байгууллагад 20 дуудлага, мэдээлэл ирсэн
2024-06-20

Налайх дүүрэгт 3 байшин, 6 гэр усанд автжээ

Өчигдөр буюу зургадугаар сарын 19-ний 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, гэр байшинд орсон усыг соруулж гаргалаа.
2024-06-20