Энэ онд 238 баг 4G сүлжээнд холбогджээ
Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.
2022-12-22
Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/372 дугаар тушаалаар ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан “Худалдааг хөнгөвчлөх замаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем”-д тэдгээр байгууллагуудыг холбож, давхардал үүсэж буй баримт бичгийн мэдээллийг экспортлогч аж ахуйн нэгж 1 удаа оруулах боломжийг бий болгож, улмаар төрийн байгууллагын уялдаа холбоог ханган баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлага, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
2022-12-16