БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хөгжлийг дэмжих яамнаас ирсэн судалгааны багийн төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг хүлээн авч уулзав.
Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль болон судалгааны баг нь Монгол Улсад хамтран ажиллаж “Хүнсний ногооны судалгаа, хөгжлийн төв бүхий хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр холбогдох судалгаа, тооцоо хийснээ танилцууллаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод хүнсний ногооны судалгаа хөгжлийн төв бүхий хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулахаар санал солилцлоо.