Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Бага-Ар гол” гэдэг газарт өчигдөр 07:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэнэ.