Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаанаас Улсын тусгай хамгаалалттай газрын зэрлэг, туруутан амьтдад зориулан Денверийн зоолоогийн сангийн их нарт дахь судалгааны төвтэй хамтран "МАК ЦЕМЕНТ" ХХК-ны санхүүжилтээр 200 боодол өвсийг бэлтэн хураажээ. Үүнээс 100 боодол өвсийг 8 цэгт арванхоёрдугаар сарын 4-6 нд тараан байршуулсан талаар албаныхан мэдээллээ.