Б.Зориг: Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт авагдсан
Уг эрүүгийн хэргийг нээлттэй явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлж байгаа бөгөөд тухай бүрт нь зохих хариуг бичгээр хуульд заасан журмын дагуу өгсөн болно хэмээн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг мэдээлэв.
2024-11-05
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой сонсгол хийнэ
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн гэнэ.
2024-11-05
Дугуйчид олон улсын тэмцээнээ эхлүүллээ
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ баг болон “Ферей Монгол” мэргэжлийн багийн тамирчид ДАШТ-ий дараа хэсэг амраад 2025 оны улирлын тэмцээнээ “Tour of Taiyuan”-аар эхлүүлсэн.
2024-11-04
МУИС оюутны жишиг дотуур байртай болжээ
МУИС жишиг дотуур байртай болох ажлаа өнгөрсөн долоодугаар сард эхлүүлж байсан. Үүний хүрээнд II дотуур байраа засаж шинэчилсэн байна. Тэгвэл засварын ажил нь дуусаж, оюутнуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Уг байрны сарын төлбөр нь 267 450 төгрөг аж. Мөн бусад байрнаасаа ялгаатай нь өрөө бүрд хоёр оюутан байрлах гэнэ.
2024-11-04
“Нарансэвстэйн боомт байгуулснаар хавтгайн генетик мөхөх эрсдэлтэй”
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач, доктор, профессор Н.Батсайхан эл шийдвэрийг “Хавтгайн генетик мөхлийн сүүдэр айсуй” гэж тодотгов. Өөрөөр хэлбэл, тус бүсэд боомт байгуулснаар говийн шүхэр зүйл гэгддэг хавтгай устах эрсдэлтэйг анхаарууллаа.
2024-11-04
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр ирсэн. Тиймдээ ч хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталж, Ахлагчаар нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ажиллаж байна.
2024-10-31
Монгол Улсын шүүхийн индекс 1.28 оноогоор ахилаа
Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр танилцуулав. Эл судалгаа нь шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдгээрээ онцлог. 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексээр манай улс 2023 онд 53.22 оноо авчээ. Энэ нь 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлт юм байна. Индексийн үзүүлэлтийг дараах шалгуураар хэмждэг аж.
2024-10-31
Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээнээс шимтгэл авдаг заалтыг хүчингүй болгохыг 10 300 хүн дэмжжээ
Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг хуулийн зохицуулалтыг иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд эсэргүүцэж, холбогдох заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдөлд гарын үсэг зурж эхэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцно” гэж тусгасан нь ажил олгогч, даатгуулагчдыг давхар хохироосон, бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн боломжийг хязгаарласан зохицуулалт гэж үзэж байна.
2024-10-30
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхний хэрэгтэй прокурор танилцаж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар яман нэгэн шийдвэр гаргаагүй аж.
2024-10-29
Авлигын 19 хэргийг шүүхэд шилжүүлэх нь
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны аравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-10-28
49 настай эрэгтэй галд өртсөний улмаас амиа алджээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж байна гэх дуудлага өчигдөр 01.41 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.
2024-10-23