МУИС жишиг дотуур байртай болох ажлаа өнгөрсөн долоодугаар сард эхлүүлж байсан. Үүний хүрээнд II дотуур байраа засаж шинэчилсэн байна. Тэгвэл засварын ажил нь дуусаж, оюутнуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Уг байрны сарын төлбөр нь 267 450 төгрөг аж. Мөн бусад байрнаасаа ялгаатай нь өрөө бүрд хоёр оюутан байрлах гэнэ.
Өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэй болсон нь онцлог хэмээн тус сургуулийнхан дурдаж байсан юм. Мөн V дотуур байрны хоёрдугаар давхрыг сэргээн засварлаж дуусжээ. Ингээд маргаашаас дотуур байранд оршин суух хүсэлтэй оюутнуудаа хүлээн авч эхлэх нь.
VI дотуур байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хулгана, жоомтой гэдгийг оюутнууд хэллээ. Уг барилга нь хуучнаар Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн харьяанд байсан бөгөөд хамгийн сүүлд 2014 онд засжээ.
А.ДӨЛГӨӨН