Монголын дугуйн спортын үндэсний шигшээ баг болон “Ферей Монгол” мэргэжлийн багийн тамирчид ДАШТ-ий дараа хэсэг амраад 2025 оны улирлын тэмцээнээ “Tour of Taiyuan”-аар эхлүүлсэн. Тэднээс дээрх тэмцээний эхний өдөр ОУХМ Э.Билгүүнжаргал түрүүлж, шар, ногоон цамцны эзэн болжээ. Тэгвэл Азийн хүрэл медальт С.Жамбалжамц шилдэг уулын дугуйчны цамцыг өмсөн гараагаа амжилттай үргэлжлүүлж байна.
Тус уралдааны дараа, энэ сарын 6-9 хүртэл үргэлжлэх “Tour of Zhaotong”-д хурд сорьчхоод ирэх сард нэгдсэн бэлтгэл хийх аж. Манайхан Тайландад ирэх жилийн хоёрдугаар сард зохион байгуулах Азийн АШТ-д оролцох нь.