ХЭҮК: Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, ажиллахыг уриалав
ХЭҮК-оос урилга гаргалаа. Тус уриалгад "Ардчилсан нийгмийн мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.
2024-06-18
Гадаадад суугаа 13.100 иргэн саналаа өгнө
Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөх юм.
2024-06-17
“Хэнд саналаа өгснийг өөрөөс чинь өөр хүн мэдэх боломжгүй”
ХЭҮК-оос өчигдөр сонгуулийн үйл явцтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тус комиссоос сонгууль зохион байгуулж буй төрийн байгууллагууд болон оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд таван зүйл бүхий зөвлөмж өгснийг бид өмнө нь мэдээлсэн. Нам, эвсэл, нэр дэвшигчдэд бусдын нэр хүндэд халдахгүй, гутаан доромжлохгүйгээр шударга, цэвэр, ёс зүйтэй өрсөлдөхийг тэд сануулсан юм. Мөн сонгууль зохион байгуулагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх тэгш боломж бүрдүүлэх, нууцлалыг хадгалах, бүртгэл болон бусад зөрчил, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг зөвлөсөн. Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, жагсаал цуглаан хийх боломжийг хангах, хааж хорих биш, хамгаалахыг цагдаагийн байгууллагад уриалсан байна. Энэ талаар цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, хүний эрхийг хэрхэн хангах талаар ойлголт, мэдээлэл ч өгчээ.
2024-06-14
ЦЭЦ: Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн
Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Дээрх хуулийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа, эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар заасан байна. Гэтэл 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа.
2024-06-13
Барилга, байгууламж хүлээн авахдаа “гар хардаг” Улсын комиссынхон
Нийслэл хотын байшин барилга өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, “цементэн ширэнгэ” болохдоо тулаад буй билээ. Хотыг удирдаж байсан хүмүүсийн дур мэдэн замбараагүй олгосон, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж, зоргоороо аашилсны хариуд Улаанбаатарын түгжрэл, утаа нь дийлдэхээ больсон. Ингэж дур зоргоороо замбараагүй олгосон газарт ямар ч төлөвлөлтгүй олон давхар барилга барьж, ашиглалтад оруулсаар байна. Зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж огт байхгүй хотхон, хороолол ашиглалтад оруулж, оршин суугчдаа амьдруулах болсон. Ямар ч төлөвлөлтгүй, хүний хэрэгцээний наад захын шаардлага хангаагүй барилга бариулж, айлууд оруулсан тохиолдол Шар хаданд ч бий. Зайсанд ч байгаа.
2024-06-13
"Эмэгтэй нэр дэвшигчдийг хэл амаар доромжлох, нэр төрийг гутаах үйлдэл их гарч байна"
Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлэх ээлжит сонгуулийн энэ чухал цаг мөчид нэр дэвшигчид тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим ноцтой зөрчигдөж, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хүний эрх эрх чөлөөнд халдах байдал түгээмэл гарч буйг онцгой анхаарч таслан зогсоохыг уриалан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
2024-06-13
Ахлах ангийн сурагчид Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Ерөнхий боловсролын Шинэ монгол сургуулийн ахлах ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2024 оны зургадугаар сарын 11-ний өдөр танилцлаа. Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.
2024-06-12
Хар жагсаалтад орсон компанийн эрхийг сэргээжээ
Сангийн яамнаас сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан байгууллагуудыг хар жагсаалтад оруулдаг. Ингэхдээ шүүх,эсвэл эрх бүхий улсын байцаагч тогтоосон акт, шийдвэрийг үндэслэдэг. Тэгвэл хар жагсаалтад оруулж, эрхийг нь хязгаарлаад байсан зарим компанийн эрхийг сэргээжээ.
2024-06-12
Шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг ХЭҮК-оос зөвлөлөө
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос таван зүйл бүхий зөвлөмж гаргажээ. Сонгуулийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд сонгогчдын бүртгэл тойрсон зөрчил, маргааныг шуурхай арилгах, ажиглагчдыг ялгаварлахгүй байх, санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулахыг тэд зөвлөжээ. Мөн сонгуулийн оролцоог хангах, сонгогчдыг ялгаварлахгүй байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн байна.
2024-06-12
Монголд шүүхийн сэтгүүл зүй төлөвшсөн үү
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийг мэргэшүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулав. Шүүхийн сэтгүүл зүйг Монголд төлөвшүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах жимийг 11 жилийн өмнө гаргаж байжээ. Тодорхой хэлбэл, шүүгч, сэтгүүлчид хараат бус байдлаа хадгалахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд хамтрах ёстой хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхныг шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож эхэлсэн байна.
2024-06-11