Үйлчилгээг нь танилцуулах самбар нь тухайн байгууллагын нүүр царай болдог. Мөн самбар дахь мэдээлэлд нь үндэслэн хэрэглэгчид тухайн байгууллагыг сонгох, эсэхээ ч шийдвэрлэдэг. Гэтэл зарим үйлчилгээний байгууллага зарлалын самбартаа “онигоо” бичсэн байх юм. Тухайн байгууллагад нь зөв бичгийн дүрэм мэдэхгүй, монгол хэл ойлгодоггүй хүн ажилладаг болов уу гэж харагдана. Үүнээсээч ичихгүй, засварлахгүй байсаар олны “онигоо” болж байна. Түгээмэл гаргаж буй алдаанаас дурдахад, ямар ч таслалгүй, утга тодорхойгүй цогцолбор бүтээсэн нь цөөнгүй дайралдана. Түүнээс нь юу хэлэх гээд буйг нь ойлгохгүй байсаар уншиж дуусгаж ч амжилгүй ядарна.
Мөн хоёр, дөрвөн давхарт зэргээр бичиж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь ч бий. Уг нь хоёрдугаар, дөрөвдүгээр давхарт хэмээн бичвэл зөв болно. Харин тэдний бичсэнээр бол барилгынхаа хоёр давхарт нь үйл ажиллагаа эрхэлдэг болж утга нь гажуудаж байгаа юм. “Арьсан эмэгтэйн цүнх”, “Солонгос хүүхдийн арьсан гутал”, “Europe baraa”, “Шилдэгийн шилдэг сургууль”, “Цэцэгийн дэлгүүр” зэргээр алдаатайбичиж буй нь эх хэлээ доромжилжбуйгаасялгаагүй. Монгол үгийг англи үгтэй хамтатган бичсэн нь ч олон байв. Бага ангийн суралцагчид ч эр үгэнд ы залгах ёстойг мэднэ. Гэтэл зарим байгууллагын ажилтнууд энэ мэтийн дүрэмд ч суралцаагүй бололтой, “агуулахийн бараа” гэж бичсэн харагдана.
ШӨХТГ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран дээрх асуудлуудад хяналт тавин ажилладаг. Тэд гудамж, талбайд ил байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягт хяналт тавих үүрэгтэй. Үүний дагуу өнгөрсөн хавар хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтын явцад Монгол хэлний тухай хуулийг мөрдөж буй, эсэхэд хяналт тавьж, зөрчил гаргасан байгууллагад нь анхааруулга өгчээ. Гэсэн ч хүлээлгэх хариуцлага байхгүй тул тэдний шийдвэрийг биелүүлсэн, эсэх нь ч тодорхойгүй тэгсхийгээд л замхарчээ. Мөн байгууллагууд хаягаа бичихдээ гаргасан алдаатай нь холбоотой гомдол иргэдээс ШӨХТГ-тирүүлэх нь ховор гэнэ.
Түүнчлэн барилгынхаа яг аль хэсэгт үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй хаяг самбар гадна талдаабайршуулчихдаг. Тэрхүү самбараас байгууллагынх нь нэрээс өөр мэдээлэл авах боломжгүй. Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдэд бол самбараас нь юм ойлгож, үйлчилгээ авна гэдэг бэрх. Ийм байдалманайдолон жил үргэлжилсэн ч засарсан нь үгүй. Нэгдүгээр ангийн сурагчийн дэвтэр мэт л ноороглосон зүйлээсээ байгууллагууд “ичих” хэрэгтэй. Үүнд нь хяналт тавих ёстой байгууллагууд ч ажлаа чанартай хийх нь чухал байна.
А.Үүлээ