Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах “Нарлаг өргөө” орон сууцын хотхоны цахилгаан шат (лифт)-ны тааз гурван сартай хүүхдийн дээрээс унажээ. Хүүгийн ар гэрийнхэн “Хүүхэд гэмтсэн” хэмээн холбогдох байгууллагад дуудлага өгсөн байна. Тухайн орон сууцын цахилгаан шатанд өвөөдөө гурван сартай хүү тэврүүлэн зорчиж байхад нь тааз унасан гэнэ. Азаар унасан хавтан нь хуванцар байсан учраас ноцтой эрсдэл үүсээгүй ч нарийвчилсан шинжилгээ хийлгэсний дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой хэмээн шалгаж буй Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхан мэдэгдсэн юм.