Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдлээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг энэ сарын 24-ний баасан гаргийн өглөө Төрийн ордноос сүүлчийн замд нь үдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу энэ өдрийн 07.00-00.00 цаг хүртэл улс орон даяар эмгэнэн гашуудаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөн, ишний гуравны хоёрт хүртэл буулгасан юм.
Уржигдар 11 цаг 30 мин
Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын төслийг байнгын хороодтой зөвшилцөнө
Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргав.
2025-01-23
Гашуудал зарлах өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов
Орон даяар гашуудал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газар баталжээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу энэ сарын 24-нд орон даяар гашуудал зарлах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан юм.
2025-01-23
“УИХ нь Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байна”
Эрх чөлөөний эвсэл намынхан “Засгийн газар огцор” жагсаалаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлүүлж байна. Тэдний гол зорилго Засгийн газрыг огцруулан, УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах юм.
2025-01-21
“УИХ-ынх бус, Орхон аймгийн гишүүн” Д.Батлут
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2025-01-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ататуркийн бунханд хүндэтгэл үзүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд БНТУ-ын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтан авсан юм.
2025-01-17
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай”
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-16
Засгийн газар Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, энэ улиралд багтаан чуулганыг зохион байгуулах үүрэг өглөө
Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр бүсийн зөвлөлүүдийг байгуулах, түүний ажиллах журам, зохион байгуулалтыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулж, хөгжлийн төлөвлөгөөг 2040 он хүртэл боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
2025-01-15
Эрх чөлөөний эвсэл намынхан Засгийн газрыг огцрохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв
“Засгийн газар огцор” жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл намынхан өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаагаа өчигдөр мэдээлэв. Тус намын тэргүүн Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нарын таван хүн өлсгөлөн зарлахаар шийдээд буй гэнэ. Уг жагсаал нь өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн бөгөөд дээрх намын гишүүдээс гадна 40-50 хүн оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ.
2025-01-15