Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
2024-02-14
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг Берлинд тэмдэглэв
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Берлин хотноо хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. ХБНГУ-ын Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн дэд сайд Тобиас Линднер нар зочдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.
2024-02-07
Шинэ зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмнэ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтай цахимаар уулзаж, төмөр замын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2024-02-06
Элчин сайд Т.Бадрал Пакистан Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал Исламабад хотноо хоёрдугаар сарын 1-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Др.Ариф Алвид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
2024-02-06
Элчин сайд Л.Эрдэнэдаваа хоёр жилийн дараа итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Түүнийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ 2021 оны долоодугаар сард хэлэлцэн дэмжиж, аравдугаар сард томилсон ч цар тахлын улмаас тус улсад тогтоосон хоригтой холбоотойгоор итгэмжлэх жуух бичгээ сая өргөн мэдүүлж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй нь энэ
2024-02-02
Даатгалын багц хуулийг хаврын чуулганаар өргөн барих нь
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд “Манай улсад даатгалын зах зээлийн хөгжил сул. Уг зах зээлийн идэвхжлийг хоёр үзүүлэлтээр үнэлдэг. Нэгдүгээрт, нийт даатгалын хураамжийн дотоодын зах зээлд эзлэх хувийг хардаг. Олон улсад энэ үзүүлэлт 7-8 хувь байдаг бол манайд нэг ч хүрэхгүй байна. Хоёрдугаарт, даатгалын нэг хүнд ногдох мөнгөн дүн Монголд олон улсын үзүүлэлтээс 7-8 дахин доогуур байгаа юм
2024-02-01
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. Тэд нийт долоон удаа хуралдаж, хуулийн нэг, байнгын хорооны тогтоол дөрвийг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал, байнгын хорооны тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан аж. Уг ажлын хэсгээс “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд зохион байгуулж, 500 гаруй хүн оролцсон байна
2024-01-31