Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ЭТТ" ХК-ийн ногдол ашиг болох 104 000 ногдол өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Энэ нь татвар суутгагдсан дүн.
2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан.
ЭТТ ХК-ийн 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно" гэв.