Засгийн газраас мэдээлэл хийх үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр гарсан ослын талаар тодруулга авлаа.
Тэрбээр, “Аюултай ачаа тээвэрлэх журмыг зам тээврийн яам баталж өгдөг. Улс, хоорондын тээврийг зам тээврийн яам хариуцдаг. Хот доторх тээврийг хотын дарга хариуцдаг.
Нэг тэнхлэг дээр 11 тонн нийт 44 тонн ачаа дээд тал нь тээвэрлэх журамтай. Бид ачаа тээвэрлэх журмыг баталж өгдөг. Холбогдох байгууллагууд дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн ажлын хэсэг гарчихсан байна. Аюултай ачаа тээвэрлэх журамд өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Хаана алдаа гарсан гэдэг дээр ажиллаж байна.
Яагаад задарсан, аль талийх нь буруу гэдгийг ажлын хэсгийн дүгнэлт гарахаар тодорхой болно. Урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж ойлгож байна. Нөхөн төлбөрийг холбогдох буруутай этгээд хариуцна” гэв.