Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ТОП-20 индекс 1.01 хувиар буурчээ

Монголын хөрөнгийн биржийн  наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 110,414,485,712 төгрөгийн арилжаа хийсэн байна.
2023-08-28

ХААН Банк “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн ээлжит сургалтаа зарлалаа

Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд анхааран ажиллаж буй ХААН Банк нь өнгөрсөн хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдаа бүх талаар дэмжиж, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.
2023-08-28

Сүүний аж ахуй эрхлэгчид харилцан туршлагаа хуваалцлаа

Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгууллаа.
2023-08-28

Батерей хуримтлуурын системийг ондоо багтаан ашиглалтад оруулна

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх амралтын өдрүүдэд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийн барилга угсралтын ажилтай танилцлаа.
2023-08-28

МХБ-ээр 35 хувьцаат компанийн хувьцаа арилжжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 157,392,668 төгрөгийн үнийн дүн бүхий 484,023 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-25

Нүүрсний экспорт 39 сая тоннд хүрлээ

Наймдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгдсэн байна.
2023-08-25

Агаарын бохирдлыг шийдэх боломжоо алдсаар байх уу

Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, эрчим хүч, цахилгааны эх үүсвэрийнхээ дийлэнхийг нүүрснээс хангадаг тул ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээгээр олон улсад дээгүүрт жагсдаг. Хатуу түлшний хэрэглээг халах, үгүй ядаж бууруулах, агаарын бохирдлыг багасгахын тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үлэмж хөрөнгө зарцуулсан ч үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Тэгвэл нүүрсний давхаргын метан хийгээрэрчим хүч, дулаан үйлдвэрлэх төдийгүй ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бий. Нүүрсний нөөц арвинтай бүсэд давхаргын метан хий ихээр үүсдэг бөгөөд нүүрсийголборлох явцад ямар нэгэн хэмжээгээр дэгдэн хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Нөгөөтээгүүр, түлш, эрчим хүчний үнэт түүхий эд үргүй хаягдаж буй юм. 
2023-08-25

ШУТИС-ийн инженер, багш, судлаачдын зохион бүтээсэн тоног төхөөрөмжийг ашиглаж байна

ШУТИС-ийн инженер, багш, судлаачдын зохион бүтээсэн тоног төхөөрөмж, ферм, гүүрийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж байна.
2023-08-24

Грек улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь грек юм. Бүгд найрамдах Грек улсын дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийлээ.
2023-08-24

Даатгалын компаниудын нийт хөрөнгө 518.3 тэрбум төгрөгт хүрчээ

Хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсөж 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсжээ.
2023-08-24

Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг ажиллаж байна

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы эхний өдөр  ШУГТЭ болон НЭМҮТ-ийнхөн хоёр өдрийн турш өдөрлөгт ажиллах орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох болон эрсдэлийг нь хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулдаг.
2023-08-24

“Mongolia Mining 2023” үзэсгэлэн аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно

“Mongolia Mining 2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 3-5 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.
2023-08-24

АНУ-ын банканд ам.долларын ностро данстай болох эхний банк болзлоо хангалаа

2019 онд Монгол Улс саарал жагсаалтад орсноор гадаадын томоохон банкуудад данстай байх, гүйлгээ хийх харилцаа зогссон. Хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хийхэд ам.долларын гүйлгээ түгээмэл байдаг учраас ам.долларын данстай байж, гүйлгээг шуурхай хийхэд асуудал үүссэн.
2023-08-24

“Түмэн шувуут” компанийн цэвэр ашиг 54 хувиар өслөө

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Эл хугацаанд тус компани 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого нь өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн аж. Мөн татвар төлөхөөс өмнөх ашиг нь 6.5 тэрбум төгрөг буюу 51, цэвэр ашиг нь 5.7 тэрбум буюу 54 хувиар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн улсын төсөвт 747 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлжээ. 
2023-08-24

Тонн зэсийн үнэ 8330 ам.долларт хүрэв 

Лондон дахь “Amalgamated metal trading” компанийн Судалгааны газрын дарга Дэн Смит “Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зэсийн эрэлтийн үзүүлэлтийг харгалзан зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлж байгаа болов уу” хэмээн өгүүлжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 1.1 хувиар өсөн 8330 “ногоон”-д хүрсэн юм. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ нэг хувиар дээшилснээр тонн нь 8360 ам.доллартой тэнцлээ. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өдгөө 967 орчим мянган тонныг экспортлоод буй билээ. 
2023-08-24

Вьетнам улсын худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллана

Дэлхийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллахаар боллоо.
2023-08-24

Наймдугаар сарын 25-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээнэ

Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангасанаа мэдэгдлээ.
2023-08-24

Монгол, Оросын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэгийн тоог нэмэгдүүлнэ

Монгол, Оросын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
2023-08-23