Өнөөдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 157,392,668 төгрөгийн үнийн дүн бүхий 484,023 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT +9.09%), “Женко тур бюро” ХК (JTB +7.33%) “Айтүүлс” ХК (ITLS +5.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Багануур” ХК (BAN -11.73%), “Хорин хоёрдугаар бааз” ХК (AHH -10.54%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -5.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,045 ширхэг нэгж эрх 4,757,887 төгрөгөөр,
- Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 15,232,000 юань буюу 7,268,101,120 төгрөгөөр,
- Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 15,488,000 юань буюу 7,390,254,080 төгрөгөөр,
- Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тн 1/3 коксжих нүүрс 15,372,000 доллар буюу 53,408,642,944 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Тус өдөр нийт 68,229,148,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.82% хувиар өсч, 35,586.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,282,636,881,132 төгрөг боллоо.