Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 110,414,485,712 төгрөгийн арилжаа хийсэн байна. Нийт 63 компанийн 2,730,119 ширхэг хувьцааг 2,533,681,210.17 төгрөгөөр арилжааллаа. Наймдугаар сарын 25-ны өдөр компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаанд 100,000 ширхэг үнэт цаасыг 10,000,000,000 төгрөгөөр арилжаалав. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 13 ширхэг үнэт цаасыг 1,300,000 төгрөгөөр худалдсан. Багцын арилжаагаар нийт 274,701 ширхэг үнэт цаасыг 1,553,045,060 төгрөгөөр арилжаалав. Ингэснээр наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 10,282,636,881,132 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35586.67 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.01 хувиар буурсан үзүүлэлттэй байна.