Монгол, Оросын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Тус мэдээ ОХУ-ын Агаарын Тээврийн Агентлаг Росавиацийн цахим хуудсанд тавигдсан бөгөөд “Хоёрын улсын нисэхийн удирдлагуудын зөвлөлдөх протоколоос гарсан үр дүн” гэдгийг онцолжээ.
Протоколын агуулгад зааснаар Монгол, Орос хоёр улсын хооронд нислэгийг хязгаарлалт түүнчлэн ачаа тээврийн нислэгийг хязгаарлалтыг арилгахаар шийдвэрлэсэн байна. Хоёр тал долоо хоног бүрийн нислэгийг давтамжийг чиглэл тус бүрт долоо хүртэл нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү тохиролцооны дагуу Оросын агаарын тээврийн компаниуд зөвхөн Улаанбаатар хотоос гадна, Чойбалсан, Өлгий, Улаангом гэсэн чиглэлүүд рүү нислэг үйлдэх боломжийг өргөжүүлэх бол Монголын тал ч гэсэн Оросын Москва, Екатеринбург, Эрхүү, Чит, Улаан-Үүд, Новосибирск, Кизил зэрэг хотууд руу нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Нислэгийн давтамжийг ийнхүү сайжруулж, хязгаарлалтыг цуцалсан нь Орос, Монголын эдийн засаг, соёл, дипломат харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй хүн амын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлэх юм.