Дэлхийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Бүгд найрамдах социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Заон Хань Дам, Худалдаа, аж үйлдвэрийн яамны Ази, Африкийн зах зээлийн газрын дэд дарга До Куок Хүнг болон газрын мэргэжилтнүүдийг “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаа хэлэлцлээ. “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас энэ намар Вьетнам улсын Ханой хотноо үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.