ШУТИС-ийн инженер, багш, судлаачдын зохион бүтээсэн тоног төхөөрөмж, ферм, гүүрийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж байна. Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмж, ферм, гүүрийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд болох ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзана, Нээлттэй боловсролын төвийн лабораторийн эрхлэгч, механик инженер, судлаач, багш Р.Найдандорж, Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Я.Рэнчинванжил, Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн дэд профессор П.Өлзийсайхан, Хэрэглээний шинжлэх, ухааны сургуулийн Физикийн тэнхимийн зөвлөх профессор Л.Хэнмэдэх нар зохион бүтээжээ.