Хятад улс долдугаар сард 1.83 их наяд юанийн бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ оны долдугаар сард Хятадын гадаад худалдаа, үйлчилгээний хэмжээ 3.7 их наяд юань буюу 526.5 тэрбум ам.доллар давсан байна. Үүнээс бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 1,83 их наяд юань, импорт 1,44 их наяд юань давж, худалдааны тэнцэл 385,5 тэрбум юанийн ашигтай гарсан тухай БНХАУ-ын Валютын хяналтын улсын албанаас мэдээллээ.
Харин хятадын хиймэл оюун ухааны салбар хурдацтай хөгжиж байгааг олон улсын байгууллага онцолжээ. 2027 оны эцэс гэхэд Хятадын хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт 38.1 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн нийт зах зээлийн 9 хувийг бүрдүүлнэ хэмээн Олон улсын судалгааны International Data Corporation компанийн тайланд дурджээ.
Эх сурвалж. CCCTV