Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

"CU" сүлжээ дэлгүүрийн нийт өр 178.6 тэрбум төгрөгт хүрчээ

МХБ-д ирүүлсэн тайлангаас харахад нийт өр нь 178.6 тэрбум төгрөг болсон "Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК буюу "CU" сүлжээ дэлгүүрийн өр төлбөр хагас жилийн хугацаанд 26 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна.
2023-08-04

Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэргийг наймдугаар сарын 7-оос зогсооно

Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аяллыг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зогсоож буйгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
2023-08-04

 Таамаг ихтэй Тавантолгойн станц 

Эрдэнэ бүрэнгийн УЦС, Багануур, Тавантолгойд цахилгаан станц барина гэж улиглаад удав. Эгийн голын УЦС-ыг барина гэж “мөрөөдсөнөөс” хойш 32 жил өнгөрсөн байх жишээтэй. Бид энэ удаа говийн бүс дэх уул уурхайн компаниудын эрчим хүчийг дотоодоос хангах ач холбогдолтой Тавантолгой ДЦС-ын төслийг “Биелдэггүй амлалт” буландаа онцолж байна. 
2023-08-04

Хятадын олон улсын импортын экспо Шанхайд болно

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зургаа дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г арваннэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулна.
2023-08-03

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 335.6 тэрбум төгрөгт хүрчээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлжээ.
2023-08-03

Баянхонгор-Говь-Алтай чиглэлд түр зам тавихаар ажиллаж байна

Хүчтэй үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрчээ. Хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нурсан байна.
2023-08-03

 Газар тариалан эрхлэгчдэд 127.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

ХХААХҮЯ арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 2732 иргэн
2023-08-03

“Монгол-Хятадын экспо” есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Хөх хотод болно

Дөрөв дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.
2023-08-03

Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлэв

Ойролцоогоор 4.8 сая толгой малд хонины цэцэг өвчний эсрэг вакцин хийхээр төлөвлөснийг дээрх газраас мэдээлсэн. Эл өвчний эсрэг вакциныг төрийн өмчит “Биокомбинат” компанид үйлдвэрлэдэг. Нэгдсэн дархлаажуулалтад ашиглах зорилгоор тус компанийнхан таван сая тун вакцин үйлдвэрлээд буй юм байна. 
2023-08-03

“Уул уурхайн долоо хоног”-оор хөрөнгө оруулалтын орчин, бодлогын шинэчлэлүүдийг хэлэлцэнэ

Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2022 оноос “Уул уурхайн долоо хоног”-гийг зохион байгуулж байна. Энэ жилийн “Mongolian Mining week-2023” ирэх 10 дугаар сарын 9-13-нд болохоор төлөвлөгджээ.
2023-08-03

Монгол цемент Хятадынхаас тонн тутамдаа 40 000 төгрөгөөр илүү үнэтэй байна 

Бидний нэрлэж заншсанаар барилгын материалын “Гурвалжин” захад өчигдрийн байдлаар МАК компанийн үйлдвэрлэсэн, 50 кг-аар савласан цемент 25 000, Хятадынх нь 23 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь дотоодын цемент тонн нь 500 000, урд хөршийнх 460 000 буюу импортынх 40 000 төгрөгөөр хямд байна гэсэн үг.
2023-08-03

Хэрхэн хуурамч холбоосоос сэргийлж, хувийн мэдээлэл, мөнгөн хөрөнгөө хамгаалах вэ?

Цахим орчинд хуурамч холбоос байршуулан, улмаар иргэдийн хувийн мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авах оролдлого сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон. Энэ төрлийн хуурамч холбоос буюу URL нь ихэвчлэн хэрэглэгчтэй хамааралтай вэбсайт эсвэл санхүүгийн томоохон байгууллагаас явуулсан мэт итгэл үнэмшилтэй харагддаг учир хэрэглэгч хууртагдан хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй юм. 
2023-08-03

“Улаанбаатар төмөр зам” ХНН жилд 34.1 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьж байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөгийг өргөтгөж, 27 км замд их засвар хийж, СИРДП-Е-гийн 30 төхөөрөмж худалдан авахаар төлөвлөн ажиллаж байна.
2023-08-02

 “Оюутолгой” компани Өвөр Монголоос эрчим хүч авах гэрээгээ шинэчилжээ

“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулав. Тус компани 2023 оны эхний хагаст төлөвлөснөөс илүү буюу 85 404 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Бас 84 415 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь зорилтот дүнгээс мөн давсан гэсэн үг. Эл хугацаанд гүний уурхай дахь хөндлөн малталтыг 7980 метрээр ахиулжээ. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 
2023-08-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК 14.4 сая тонн нүүрс борлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан бол 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.  
2023-08-02

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөөд байна.
2023-08-02

Хятадын Ардын банктай байгуулсан 7.25 их наяд төгрөгийн своп хэлцлийг сунгажээ

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр албан ёсоор сунгасан байна.
2023-08-02

“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл 50 хувьтай байна

“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
2023-08-02