БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зургаа дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г арваннэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах юм. Таван жил амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь жил ирэх бүр цар хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 2022 оны 5 дахь удаагийн экспод дэлхийн 127 улсаас 2800 гаруй ААН-үүд оролцож, нийт 461,000 хүн үзэж сонирхсон байна. Тус экспо нь нийт 500.000м2 талбайг хамардаг бөгөөд доорх төрлөөс бүрдэнэ.
- Ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи
- Автомашин
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
- Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
- Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Аялал жуулчлал
- Соёл, боловсрол
- Тээвэр логистик зэрэг үйлчилгээний салбар мөн олон улсын дүр төрхийн үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэнэ.
Мөн экспогийн үеэр 90 гаруй салбар хуралдаан, бизнес уулзалт, арга хэмжээ зохион байгуулдаг байна. Дэлхийн 120 гаруй орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох мөн түүнчлэн Дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрддэг байна.