“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн өнөөдрийн байдлаар нүүрсний 1 сарын нөөцтэй байгаа юм. Увс аймгийн Улаангом хотын дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, сүүлийн жилүүдэд станц бүрэн ачааллаж, нөөц тоноглолгүй ажиллаж байгаагаас шалтгаалан өвлийн оргил ачааллын үеэр эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Станцын өргөтгөлийг 2024 оны Улсын төсөвт тусгуулан шийдвэрлүүлэхэд Эрчим хүчний яамны зүгээс дэмжлэг үзүүлэх саналыг тус компанийн зүгээс Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэгт тавилаа.