Сэлэнгэ аймгийн Мандал суманд үер буусны улмаас долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд туршилтаар №281/282 галт тэргийг аялуулж байсан юм. Харин уг галт тэрэгний аяллыг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зогсоож буйгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. Тиймээс тус өдрөөс эхлэн Зүүнхараа чиглэлд галт тэрэг ердийн цагийн хуваарийн дагуу буюу Улаанбаатараас өдөр бүр 10:35, 18:40, 20:35 цагт хөдөлнө.
Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН