“Улаанбаатар төмөр зам” ХНН нь тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөгийг өргөтгөж, 27 км замд их засвар хийж, СИРДП-Е-гийн 30 төхөөрөмж худалдан авахаар төлөвлөн ажиллаж байна. Дээрх ажлуудыг гүйцэтгэснээр УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, жилд 34.1 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм. 2022 онд 20.6 сая тонн ачаа ачиж, ачаа эргэлт 14.9 сая тонн, нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 27.7 сая тоннд хүрчээ. 2018 онд хоногт 14.4 хос галт тэрэг солилцож байсан бол цаашид хоногт 21 хос галт тэрэг солилцож, нэвтрүүлэх, тээх чадвараа өсгөхөөр зорьж байна.
Эх сурвалж: УБТЗ ХНН