Долдугаар сард 567.97 тонн ачааг агаарын тээврээр тээвэрлэж, 2023 оны эхнээс өссөн дүнгээр 4,645.8 тонн болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2,917.1 мянган тонноор буюу 38.6 хувиар буурсан байна. Үүнээс олон улсад 4,634.95 тонн ачаа, шууданг тээвэрлэсэн нь нийт тээвэрлэсэн ачааны 99.8 хувийг эзэлж байгаа юм. Мөн агаарын тээврээр тээвэрлэсэн ачаа долдугаар сард 567.97 тонн болж, өмнөх сараас 24.8 тонн буюу 4.2 хувиар буураад байна. Харин долдугаар сард 215.4 мянга хүн зорчсон нь өмнөх сараас 47.9 мянган хүн буюу 28.6 хувиар нэмэгджээ. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2023 оны эхний долдугаар сард 231.4 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 47.3 мянган хүн буюу 25.7 хувиар нэмэгдсэн байна. Олон улсад зорчигчдын тоо 692.5 мянга болж өмнөх оны мөн үеэс 437.3 мянган хүн буюу 171.4 хувиар өсжээ.