Өнгөрсөн хоногт буюу нэгдүгээр сарын 17-нд Увс, Завхан, Ховд, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас оров. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг суманд 3.0 мм, Дунд- Ус суманд 2.0 мм цас орсон байна. Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Ховд, Говь-Алтай,Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0-3см зузаан цасан бүрхүүлтэй болсон бол цасан бүрхүүлтэй байсан газруудаар цасанбүрхүүлийн зузаан 1 хүртлэх см-ээр нэмэгдсэн байна.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 4-11градусаар хүйтэрч, хүйтэн байдаг Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -37...-44 градус хүйтэн хонов. Үүнээс хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ -44 градус, Улаанбаатар хот орчмоор -31...-39 градус хүйтэн хоносон байна. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.