ЦУОШГ-аас энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Тус мэдээнд дурдсанаар оОйрын хоногт нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байх юм байна.
Баруун аймгуудын нутгаар: 13,14,16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас, 15-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 10,16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11,15-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 11,15-нд зарим газраар 7-12 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 11,15-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9,12,15-нд зарим газраар 12-14м/с хүрнэ. Нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.